Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас ардын язгуур урлаг, өв соёлоо хойч үедээ өвлүүлэх, хүүхэд, залуусыг мэдээллийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах иргэн болгон төлөвшүүлэх үүднээс “Гурван тулгуурт бодлого” хэрэгжүүлж, морин хуур, шатар, компьютер гурвыг аймгийнхаа залуучуудад онцгойлон сургаж байгаа ажээ. Энэ онд аймагтаа 3333 хүүхэд оролцуулсан шатрын тэмцээн зохион байгуулсан гэнэ. Уг тэмцээн өнгөрсөн бямба гаригт эхэлсэн бөгөөд аймгийн төв болон сумдын 30 сургуулийн 105 ангийн сурагчид оролцож байгаа юм. Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав ty “1952 онд Куба улсад 5000 шатарчин тоглосон гэдэг. Тэгвэл бид ирэх онд 6666 хүүхэд тоглуулахаар төлөвлөж байгаа. Манай аймгийн дунд сургуулийн сурагчдын 75 хувь нь шатар тоглож сурсан. Үлдсэн хэсэг нь тун удахгүй шатрын спортод дурлан татагдана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.