
Харин энэ удаа жүжгийг шинэчилсэн орчуулгаар тавьж мэдэхээр байна. Орчуулагч Х.Мэргэний “Гамлет”-ийг англи хэлнээс хөрвүүлсэн хувилбар тайзнаа амилах магадлалтай байгаа гэнэ.
“Гамлет”-ийг тавих гэж буй найруулагчаас “Гамлет чинь бий юу?” гэж асуудаг бичигдээгүй хууль театрт байдаг. Орчин цагийн монгол Гамлетийг хэн бүтээх бол? Энэ асуулт одоо уран бүтээлчид төдийгүй теарт сонирхогчдын дунд нисэж эхэллээ.