Ял сонссон хүүхдүүдийн гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Ял сонссон хүүхдүүдийн гомдлыг хэлэлцэнэ

Хулгай, дээрэм, хүчин, танхайн хэргийг удаа дараа бүлэглэн үйлдсэн хэрэгт холбогдсон 22 хүүхдэд өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд анхан шатны шүүхээс 17 хүүхдэд 3.8-8.6 жилийн хорих ял оноож, насанд хүрээгүй дөрвөн хүүхдийн ялыг хойшлуулж, нэг хүүхдийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан билээ. Цагдан хорих 461 дүгээр ангид болсон анхан шатны хурлаас хорих ял сонссон хүүхдүүд нийслэлийн шүүхэд гомдол гаргасныг өнөөдөр хэлэлцэх юм байна. Тэдэнд эрүүгийн хуулийн 126.3, 147.2, 145.2, 261.2 дахь хэсэгт зааснаар үгсэн тохиролцож, бүлэглэн  хулгай, хүчин, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байхдаа оргон зайлсан гэх үндэслэлээр буруутгаж ял оноогоод байгаа.

Хуралд илтгэгч шүүгчээр Д.Дамдин-Од, улсын яллагчаар М.Бадам, өмгөөлөгчөөр Г.Хандсүрэн, Н.Бадамцэцэг, М.Хувцагаан, Д.Энхцэцэг, Ш.Бадмаараг, Б.Энхтүвшин, С.Соронзонболд, Ш.Оюумаа, С.Эрдэнэцэцэг, Б.Оюунбилэг, Ш.Мягмарцэрэн, C.Оюунцэцэг нар оролцоно. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж