”Оюунлаг залуус” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

”Оюунлаг залуус” тодорлоо

Ховд нутаг орноо хөгжүүлэх гэсэн залуусын чин сэтгэлийн санаачлага, судалгаа шинжилгээний цогц бүтээл, залуусын оюуны хөгжлийг харуулсан “Оюунлиг залуус” оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнггөрсөн долоо хоногт Ховд их сургууль дээр  амжилттай зохион байгуулаглаж дүнгээ гаргажээ. Сүүлийн шатанд үлдсэн 19 илтгэлийг шүүгч, ажиглагчид, сонсож, шинэ санаа, хэрэгжүүлэх боломжийг нь хэлэлцэн, асуулт хариулт өрнүүлсээр дүнгээ гаргасан байна. Шүүгчдийн нийлбэр дүнгээр “Ургамлын гаралтай түүхий эд ашиглан бэлэг дурсгалын зүйлийг будсан туршилт судалгааны дүнгээс” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн БШТС-ийн сургууль, Химийн 4-р курсийн оюутан Б.Амгалан тэргүүн байр эзэлж өргөмжлөл, 200.000 төгрөгөөр шагнууллаа. Харин МУИС, ФЭС Физик 3-р курсийн оюутан П.Баттогтох  “Эсийн чанад дахь биологи биет болон бөөмийн үйлчлэлцлийн тооцоо дүрслэлт судaлгaa” илтгэлээрээ,  МУИС-ЭЗС-ЭЗО 4-р курсийн оюутан Г.Батзориг “Ховд аймгийн хүн амын шилжилтийг таталцлын загвараар тайлбарлах, бууруулах арга зам” илтгэлээрээ 2-р байрын эзэд болж тус бүр өргөмжлөл, 150.000 төгрөгөөр шагнуулав. Эрдэм шинжилгээний хурлын 3-р байрт гурван илтгэгчийг шалгаруулж тус бүрийг нь өргөмжлөл, 100.000 төгрөгөөр шагналаа. Үүнд МУИС-ийн Биологи Биотехникийн  4-р ангийн  оюутан Б.Цэлмэг “Хусны онгол мөөгний химийн найрлагын судалгаа” сэдэвт илтгэлээрээ, ХИС-ийн ГХСС-ийн 4-р курсийн оюутан Ц.Хишигбаяр “Алслагдсан бүс нутаг дахь хүний хөгжлийн асуудлууд” сэдэвт илтгэлээр, МУИС-ЭЗС 4-р курсийн оюутан Ч.Эрдэнэсүх “Баруун бүсэд махны кластер байгуулах боломж” сэдэвт илтгэлээрээ тус тус байр эзэлсэн байна. Тусгай байран 9 илтгэгч шалгарч тус бүр өргөмжлөл, 10,000 төгрөгөөр шагнагдсан байна. “Оюунлиг залуус” эрдэм шинжилгээний бага хурлын шагналын сан нь нэлээд өндөр байсан нь залуусынхаа оюуны бүтээлийг өндөрөөр үнэлж, судалгаа шинжилгээний бүтээл туурвих цаашдын ажилд нь урам хайрлалаа. Мөн оюунлиг залуус нутаг орноо хөгжүүлэх өөрийн бодол санааг судалгааны томоохон бүтээл болгон, цаашид аймаг, сумынхаа хөгжлийн бодлогод тусгуулах боложтой болж байгаад энэхүү хурлын хамгийн гол ач холбогдол оршиж байгаа аж.

                                                                           Эх сурвалж : /www.khu.edu.mn /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж