Б.Сэр-Од Брайтоны марафонд уралдлааХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Спорт Бусад 2012-04-17Их Британид жил бүр болдог Брайтоны марафон өнгөрөгч амралтын өдөр боллоо. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ны “Хүрэл зам” ангилалд багтах тус уралдаанд энэ жил 18 мянга гаруй гүйгч оролцсоноос Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Сэр-Од дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Олимпийн нийслэл Лондонд олимпийн бэлтгэлээ базааж буй манай тамирчин 2:13:01 цагийн амжилтаар дөрөвдүгээр байрт шалгарчээ. Их Британид нэр хүнд, чанар чансаагаар топ 12 уралдааны нэгт багтах Брайтоны марафонд Кенийн гурван тамирчин медалийн тавцанд гарсан байна. Түрүүлсэн тамирчин Петер Соме 2:12:03 цагийн амжилт үзүүлжээ.С.Цэлмэг ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
"Амар байна уу-2025" өргөтгөсөн худалдаанд нийслэл болон 21 аймгийн 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна2025-02-21