“Соронз”-сэтгүүлийн шинэ дуулианууд

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

“Соронз”-сэтгүүлийн шинэ дуулианууд

Арван дөрвөн хоног тутамд уншигчдадаа тасралтгүйгээр хүрч чаддаг Монголын номер 1 папарацци сэтгүүл “Соронз” хэвлэл захиалгын нэгдсэн дүнгээр дахин тэргүүлж амжилтаа бататгалаа, Тун удахгүй тохиох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний баярыг өндөр амжилттай угтаж байгаа “Soronz.mn”-сайт уншигч олонд өөрийн өвөрмөц хэв маягийг амжилттай харуулсаар байна. Мөн дугаар болгондоо цоо шинэ мэдээллийг оруулдаг “Соронз”-ын энэ удаагийн дугаарт 90-ээд оны загварын ертөнцөд цахиур хагалж, Герман улсыг зорьсон мисс О.Оюунтуяа эх орондоо 12 жилийн дараа эргэн ирсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхийн зэрэгцээ Ш.Отгонбилэг агсны охин О.Одмаа Германд хүүхдээ төрүүлж, хотын ерөнхий менежер Ч.Батыг өвөө болгосон тухай, дэд сайд Н.Номтойбаяр 490 мянган долларын үнэтэй Ulysse Nardin брэндийн цаг худалдан авсан гээд хамгийн сүүлийн үеийн онц сонирхолтой мэдээллийг фото зургийн хамт хүргэж байна. Мөн “Сант” сургуулийн залуу захирал З.Энхмөнх “Фортуна” Н.Батбаярын бага охиныг сонгож, “Оюуны Ундраа”-гийн өв залгамжлагч О.Тэнүүн дуулиант зодооны үеэр хүнд бэртэж, гадаадад эмчлүүлж байгааг, дуучин Д.Болд Германчуудын дургүйцлийг хүргэсэн гэх мэт хөшигний ард болж өнгөрсөн үйл явдлууд ч “Соронз”-ын хараанаас мултарсангүй. Үр суулгах аргаар ихэр хүүхэд төрүүлэх мода дэлгэрээд буй энэ үед олны танил эрхмүүдийн ихэр жаалуудын эргэн тойрон дахь сонин хачин, энэхүү үйлчилгээний тухай уншигчиддаа сонирхуулж байна. Шинэ дугаарын энэ удаагийн зочноор олны танил хатагтай нарын гоо сайхныг хариуцдаг Х.Өнөрхүү багш уригдаж, 50-н насан дээрээ гайхалтай хурим хийж, нөхрөөрөө нүцгэн зургаа зуруулсан азтай эмэгтэй гэдгээ тунхаглаж, уншигч бүсгүйчүүдэд өөрийн нууцаа дэлгэлээ. Үүний зэрэгцээ “Гол дүр” булан “Азийн топ модель” Д.Баяртогтохыг онцолж, гэр бүл ажил амьдрал, үзэл бодлын ертөнцөөр нь аяллаа. Барилгачин, оёдолчин залуугийн “Азийн топ модель” болсон түүх танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн 14-хоногийн турш өрнөсөн бүхий л содон үйл явдлыг онцолдог заншлаараа дэд сайд Ч.Ганхуяг ямар машинд нүд унагасныг, эрхэм гишүүн С.Баярцогт эхнэртээ хамгийн сүүлийн үеийн Range rover хүлгийн хамгийн сүүлийн үеийн загварыг бэлэглэсэн гэх мэт мэдээллийг хүргэж байна.

Ийнхүү Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хоёр жил гаруй хугацаанд Монголын номер нэг папараци сэтгүүл гэдгээ дахин дахин баталсаар байгаа бидний энэ удаагийн бэлэг таныг “Соронз” мэт татах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж