Хүний мах идэгчдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Хүний мах идэгчдийг баривчлав

Бразилийн цагдаа нар эмэгтэйчүүдийг хөнөөж, махаар нь хуймаг хийж хөршүүддээ худалддаг байсан гурван хүнийг баривчилжээ. Дээрх хэргийг нэгэн эр эхнэр болон нууц амрагтайгаа хамтран үйлдсэнийг Бразилийн Граньюнс хотын мөрдөгчид илрүүлжээ. Мөрдөн байцаагчид өнгөрсөн баасан гаригт Глобо телевизэд мэдэгдсэнээр хүний мах иддэг этгээдүүд нүгэл хилэнцээ даахаа больсон дэлхийг ариусгахын тулд хүн амын тоог цөөлөхийг номлодог шашны харгис урсгалын төлөөлөгчид гэнэ. Хүний махаар хооллодог тэдгээр гурван этгээд эмэгтэйчүүдэд хүүхэд асрагчаар ажиллуулна гэж хууран гэртээ авчирдаг байжээ. Гэмт этгээдүүд хохирогч эмэгтэйн зээлийн картыг ашиглаж байгаад цагдаа нарт баривчлагдсан гэнэ. Цагдаа нар тэдний гэрийн арын хашаанаас хоёр эмэгтэйн цогцсыг олжээ. Гэмт этгээдүүдийг өнгөрсөн лхагва гаригт баривчилж, хэргийг мөрдөн шалгаж байна. Хүний мах иддэг Негромонте гэгч нь “Галзуу өвчний шинж тэмдгүүд” нэртэй 50 хуудас ном бичсэн аж. Бурхны дуу чимээг сонсдог гэж ярьсан Негромонте , тэдгээр эмэгтэйчүүдийг бурхан ятгасан гэж мэдүүлсэн байна. Гэмт этгээдүүд зэргэлдээ хотоос өөр эмэгтэйчүүдийг хулгайлж, хөнөөхийг завдсан гэж сэжиглэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж