Монгол залуу 200 гаруй зорчигчийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Монгол залуу 200 гаруй зорчигчийг аварчээ

Монгол залуу онгоцонд сууж явсан олон арван арван зорчигчдын амь насыг аварсан тухай мэдээллийг албан бус эх сурвалж өчигдөр манайд хүргүүлсэн юм. Энэ талаар www.medee.mn сайт дараах байдлаар мэдээлснийг хүргэж байна. Сэтгүүлч Т.Цогтын бичсэн уг мэдээнд,

“Монгол залуу эр зориг гарган олон хүний амь аварсан сайхан мэдээ ирлээ. Тодруулбал, Тайланд улсаас Хонконг руу СХ хэмээх авиа компанийн 216 зорчигчтой онгоц ээлжит нислэгээ хийж байсан байна. Гэтэл онгоцонд сууж явсан Филиппин улсаас гаралтай алан хядагч залуу хаалга онгойлгон онгоцыг унагахыг завдсан аж. Энэ үед Монгол Улсын иргэн З.Буяннэмэх хэмээх залуу хоёрдугаар нисгэгчийн хамтаар алан хядах үйл ажиллагаа явуулахыг завдсан этгээдийг барин авч аюулгүй болгожээ. СХ компанийн зүгээс 216 зорчигчдын амь насыг алан хядагчаас аварч чадсан Монгол Улсын иргэн З.Буяннэмэхийг бүх насаараа үнэ төлбөргүй нисгэх эрхээр шагнасан байна. Баатарлаг үйл бүтээж, олон хүний амийг аварсан З.Буяннэмэх өнөөдөр эх орондоо ирж байгаа гэнэ” гэжээ.

Эх сурвалж: WWW.MEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж