Муамба эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Муамба эмнэлгээс гарчээ

Английн Премьер лигийн “Болтон Вандерерс” багийн хагас хамгаалагч Фабриц Муамба эмнэлгээс гарчээ. Тэрбээр FA Cup-ын тавдугаар тойргийн хүрээнд гуравдугаар сарын 17-нд Уайт Харт Лейн цэнгэлдэхэд “Тоттенхэм”-тэй хийсэн тоглолтын үеэр мөргөлдсөний улмаас талбай дээр ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Лондон хотын “The London Chest” эмнэлэгт багагүй хугацаанд эмчлүүлсэн тэрбээр өчигдөр эмнэлгээс гарсан байна.

Муамба “Эмнэлгээс гарах болсондоо би маш их баяртай байна. The London Chest эмнэлгийн бүх ажилтан, хамт олонд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна. Би насан туршдаа тэдэнд талархаж явах болно” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж