
“Studybook” нэртэй хавтсан компьютер худалдаанд гаргахаар болжээ.
“Engadget” цахим хуудсанд мэдээлснээр 525 грамм жинтэй, долоон инчийн
шингэн кристалл дэлгэцтэй, “Windows 7” болон “Android” үйлдлийн
системээр ажиллах энэ компьютер дүрс бичлэгийн аппарат, сим карт,
чихэвчний оролт той бөгөөд 200 ам.долларын үнэтэй байх гэнэ.
“Studybook” өдрийн тэмдэглэл хөтлөх, унших, тоо бодох, зураг зурахад
зориулсан программуудтай аж.