“Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох байгаль орчны нөхөн сэргээлт хийх, хохирол барагдуулах тухай хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхийн иргэний танхимд болно. Тус төвийнхөн 2010 оноос эхлэн "Петро Чайна Дачин Тамсаг” компанийг зөрчлөө арилгаж, байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулах, үйл ажиллагаагаа Монгол Улсын хуулийн дагуу явуулахыг шаарджээ. Анх 2010 оны тавдугаар сарын 5-нд Матад сумын нэр бүхий таван иргэн, Матад сумын Засаг дарга нар “нөхөн сэргээлт хийлгэх, хохирол барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг БЗД-ийн шүүхэд гаргасан боловч 2011 есдүгээр сарын 2-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгч захирамж гаргасан байна. Гэвч тус эвслийнхэн “Петро Чайна Дачин Тамсаг /Монгол/” ХХК-ийн Матад сумын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулж, Матад сумын төсөвт оруулах, нөхөн сэргээлт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг дахин гаргаснаар иргэний хэрэг үүсгэн шалгаж дуусчээ. Уг хэргийг шүүх хурал өмнө нь гурван ч удаа хойшилсон юм.
С.ОТГОН