“Менса” байгууллага дэлхийн бүх сод ухаантай хүмүүсийг нэгтгэдэг олон оронд салбартай газар юм. “Менса” байгууллагын Их Британийн салбарын дарга Жон Стивениж охинд баяр хүргэсэн байна.
Насанд хүрсэн жирийн хүн IQ тестэнд 100 орчим оноо, маш их авьяаслаг хүмүүс 130 оноо авдаг гэнэ. Энэ тест нь 200 оноотой юм.
Хайди охины явдаг цэцэрлэгийн багш охиныг маш ухаалаг учир өөр сургалт хэрэгтэй гэж ээж, аавд нь зөвлөжээ. Охин хоёр настайгаасаа уншиж сурсан бөгөөд тоо бодож, геометрийн дүрс зурдаг байна. Одоо долоон настай хүүхдүүдэд зориулсан номыг уншиж чаддаг гэнэ.
Охины авсан 159 оноо нь орчин үеийн онолын физикч Стивен Хокингийн тестээс авсан онооноос ердөө ганцаар дутуу байгаа юм. Стивен Хокинг нь квант болон сансар судлалын ажлаар нэрд гарсан нэртэй физикч ажээ.