Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнөөдөр өөрийн байранд 15:00 цагаас Нанотехнологийн үйлдвэрлэлийн төслүүдийг танилцуулах тухай уулзалт зохион байгуулах гэж байна. Уулзалтын үеэр Монгол Улсад нанотехнологийн салбарын өнөөгийн түвшинг илэрхийлэх төслүүд, тэдгээрийн онцлог, давуу тал болон үйлдвэрлэл, зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч буй асуудлуудын талаар хувийн хэвшил, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүдээс танилцуулга хийх юм байна. Мөн энэ салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, алхмуудын талаарх төлөвлөгөөг мэргэжилтнүүд ярилцах ажээ.
Н.Маргад