Ч.Улаан: Өргөдөл өгөөгүй байгаа

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Өргөдөл өгөөгүй байгаа

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр, Д.Тэрбишдагва нарын бүрэн эрхэд тусгай хамгаалалтын албаныхан халдсан учраастэд гомдол гаргаад байгаа. Түүнчлэн МАН-ын эдгээр гишүүдийг намын удирдлагадаа намаас гарах өргөдлөө өгсөн гэх яриа ам дамжин яригдаж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаанаас тодруулахад “Намаасаа гарах өргөдөл өгөөгүй. Ер нь бол бид намынхаа гишүүд болон удирдлагуудтайгаа ярилцаж байгаа. Одоогоор намаасаа гарах талаар санал бодлоо ярилцах хэмжээнд байгаа” гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж