Хэлье гэж хэлэв үү, хэл халтирав уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.07-нд нийтлэгдсэн

Хэлье гэж хэлэв үү, хэл халтирав уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үед гишүүн Ц.Даваасүрэн сайд Д.Зоригтод хандан “Монголын баялгийг яахаараа дан ганц хятадууд эзэмшиж, ашиглах ёстой гэж… Орд газруудыг гартаа хийсэн тэд, одоо дэд бүтцийн салбар руу сарвайж эхлэв. Хөвсгөл аймагт барих Могойн голын нүүрсний уурхайг Хятадын компани барихаар болоод байна. Хэдэн зуун мянган хятад иргэд ажиллах хүчнээр орж ирнэ гэнэ. Хэтэрч байгаа юм биш үү” гэв. Дээрх асуулт залуу сайдын хорыг ихээр малтсан бололтой их л бухимдангуйгаар гар занган “Тэгээд хэнд өгнө гэж…” хариулдаг юм байна.
Ийм хариулт сонсоно чинээ тооцоолоогүй гишүүн Ц.Даваасүрэн “Өө за за, хэлэх ч үг алга” гэж бухимдлаа.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж