Кабулд өдөржин байлдав

Хуучирсан мэдээ: 2012.04.17-нд нийтлэгдсэн

Кабулд өдөржин байлдав

Афганистаны нийслэлд ням гаригийн турш буун дуу тасарсангүй. Исламын дайчид өглөө нь цуврал дэлбэрэлт үйлдээд дараа нь Кабулын төв дэх Барууны Элчин сайдын яамдыг гранат харвагчаар бууджээ. Довтолгооны хариуцлагыг талибууд өөртөө авч үүнийгээ “хаврын довтолгооны нээлт” гэж нэрлэжээ. Довтолгоонд хэдэн сарын турш бэлтгэсэн байна. Довтолгооны бай нь Их Британи, Герман, АНУ-ын Элчин сайдын яамд, Афганистаны аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх олон улсын хүчний төв байр, Афганы парламент зэрэг болов. Даваа гариг гэхэд ч хотын хоёр хэсэгт буудалцаан гарч байна. Мөн энэ өдөр талибуудын Жалалабад хот дахь Олон улсын хүчний бааз, нисэх буудал руу хийсэн довтолгоог няцаажээ. Энэ өдрийн байлдаанаар амиа золиослогчдыг оруулаад 19 талибыг устгасан байна. Харин Афганы Засгийн газрын цэргийнхнээс алагдсан хүн байхгүй, хэдэн арван хүн шархадсан байв.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж