Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2008 оны үймээний дараа онц байдал зарлахын өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн намын дарга нартай хуралдсан хурлын протоколыг олон нийтэд дэлгэсэн. Мөн энэ үеэрээ долдугаар сарын 1-ний үймээний үеэр ҮАБЗ-ийн хуралдсан хурлын протоколыг нууцын зэрэглэлээс гаргах Төрийн нууцын тухай хуульд нууцын зэрэглэлээс гаргах тухай заасан байдаг. Долдугаар сарын 1-ний хэргийг үнэн зөвөөр шүүхийн тулд ҮАБЗ-ийн хурлын протоколыг нууцын зэрэглэлгүй болгож, олон нийтэд үнэн зөв мэдээллийг гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ардчилсан намын хувьд мөн хурлын протоколыг нууцын зэрэглэлээс гаргах нь зүйтэй гэж үзсэн байна. Ардчилсан намын дарга Ч.Сайханбилэг “Төрийн нууцын тухай хуульд нууцын зэрэглэлийг гаргах тухай нэгбүрчлэн заасан байдаг. Үүний дагуу асуудлыг авч үзэх ёстой” гэсэн байна. Долдугаар сарын 1-ний өдөр дөрвөн хүн галт зэвсэгт өртөн амь насаа алдсан ч өдий болтол энэ хэргийн эзэн холбогдогч тодорхойгүй байгаа. Харин одоо дөрвөн цагдаагийн удирдлагуудад хобогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хаалттай болсон. Цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болсон гурав хоногоор дахин хойшлуулсан. Энэ хэргийн буруутанг нь олж, үнэн зөвийг олон нийтэд ил болгох хамгийн зөв арга нь ҮАБЗ-ийн хурлын протокол. Харин үүнийг нууцын зэрэглэлгүй болгохыг Ардчилсан намын гишүүд дэмжсэн. Тус бүлгийн дараагийн хэлэлцсэн асуудал нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах талаар хэлэлцсэн байна. Өнгөрөгч баасан гаригийн өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас авлига авсан хэргээр сэжигтнээр татаж, баривчилсан. Энэ үйл ажиллагаанд цагдаагийн 350 гаруй албан хаагч оролцсон юм. Гэтэл энэ үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нар мэдээгүй байсан гэдгийг өнгөрсөн баасан гаригийн бүлгийн хуралдааны үеэр хэлсэн байдаг. Цагдаа болон тусгай хамгаалалтын ажилтнууд нь баривчлах ажиллагаанд олноороо оролцож байхад хариуцсан сайд нь юу ч мэдээгүй гээд сууж байгаа нь хариуцлагагүй явдал гэдгийг намын гишүүд онцолж байсан. Мөн цагдаагийн байгууллагын албан хаагчид нь долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас сургамж аваагүй, гүйцэтгэх ажиллагаа явуулах ур чадвар байгаагийн илрэл нь МАХН-ын даргыг баривчлах ажиллагаа харууллаа. Мөн цагдаагийн байгууллагад шаардлагатай хөрөнгө мөнгийг УИХ-аас баталж өгсөн атал өдий хүртэл хуучин арга барилаасаа салаагүй, болхи ажиллаж байгаа нь харьялах сайдыг нь огцруулах асуудлыг тавихаас өөр аргагүй гэдгийг онцолсон юм.
ҮАБЗ-ийн протоколыг нууцын зэрэглэлээс гаргана
УИХ дахь намын бүлгүүд даваа гариг бүр хуралддаг. Ардчилсан намын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ өдрийн хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Үүний дотор долдугаар сарын 1-ний өдрийн үймэний үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан хурлын протоколыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгох ёстой гэдгийг ярилцсан байна.
Ш.ЧИМЭГ