Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд :
18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 852 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
2012 оны 4 дүгээр сарын 18-наас 4 дүгээр сарын 22-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун болон төвийн нутгаар, 19-нд төв болон зүүн зүгийн нутгаар цас, 20, 21-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.