
Тус дүүргийн цагдаагийн хэлтсээс дөрөвдүгээр сарын 13, 14-нд Сүхбаатарын талбайд жагсаал болох үед жагсагчид зам хааж, захиргааны зөрчил гаргасан талаар хэлжээ. Харин уг асуудалд Н.Удвал “Зам хаана гэдэг тодорхой зорилготой, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн санаатай байдаг. Харин бид тийм санаа агуулаагүй учир захиргааны зөрчил гаргасан гэж үзэхгүй байна” гэж тайлбарлажээ.
Цаашдаа цагдаагийн байгууллага, жагсаал цуглаан зохион байгуулагч талууд нийгэмд эмх замбараагүй байдал үүсч, хүний эрүүл мэнд, бусад зүйлд хохирол учруулахгүй байх талаар харилцан тохиролцсон байна.
С.Отгон