Цахиур чулуу усыг ариусгана

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Цахиур чулуу усыг ариусгана

Цахиур чулуу шиг бат бөх зүйл үгүй гэсэн үг байдаг. Харин утга санааг нь
бид төдийлөн тоодоггүй байж. Гэтэл цахиур чулуу нь маш ховор онцлогтой
аж.

Хүй нэгдлийн үеэс л хүмүүс алт мөнгө бус харин цахиур хэрэглэн ирсэн нь
түүний хосгүй чанартай холбоотой байна. Эрт үед бидний өвөг дээдэс
цахиур ашиглан нум сумны үзүүр хийх, хөдөлмөрийн багаж зэвсэг
үйлдвэрлэдэг байжээ. Харин саяхнаас цахиур чулууны бас нэг гайхамшиг
тодрон илэрсэн аж.

-Цахиур чулуу нь маш хүчтэй энерги шингэсэн байдаг. Энэ нь ялангуяа
оюуны хөдөлмөр эрхэлдэг, ачаалалтай ажилладаг хүмүүст нэн тустай аж.

-Цахиур чулууг биедээ авч явбал саад тотгорыг даван гарах, хүнд нөхцөл байдалд барьц алдахгүй байхад тустай.

-Цахиур чулууг зүүвэл хүнийг хүч чадалтай болгоно. Эдгээр гайхамшигаас
гадна цахиур чулуу нь бас нэг хосгүй онцлогтой аж. Хэрэв усанд багахан
цахиур чулуу хийвэл ус маш цэвэр тунгалаг болдог байна. Энэ чанараа
удаан хугацаанд хадгалдаг аж. Бусад чулууны далд чадвар ямар учиртайг
дор өгүүлье.

Чулуунуудад дэлхий ертөнц үүсэхээс эхлээд хэдэн сая жилийн турш
байгалийн хүч, нарны туяа шингэсэн байдаг учир их хурц энерги ялгаруулж
байдаг гэж үздэг. Ер нь судлаад үзвэл хүн төрөлхтөн эрдэнийн чулууг
зүгээр ч нэг хэрэглэж байгаагүй аж.

Маргад. Маргад эрдэнийг монголчууд саа өвчнийг
анагаадаг, адыг дардаг гэж үздэгээс гадна мэрэг төлөг тавих үедээ
дэргэдээ байлгахыг хичээдэг. Маргад эрдэнийг хараад ухаан бодол сэргэн
тэлж сэтгэл тайвшран уужирдаг төдийгүй, зүүж явбал сэтгэлээр унан
уйтгарлана гэж байхгүй. Мөн эвгүй зүүд зүүдлэх, нойргүйдэхээс хамгаалдаг
гэдэг.

Мана. Газар хөдлөх үед амь авардаг. Хүнээс аливаа зүйл
гуйх, хүсэх хэрэгт тустай. Цус тогтоох чанартай, саа өвчинд тустай. Ад
хатгааг дардаг гэдэг.

Цэхэр мана. Үе мөч хатгах, татуу болох өвчнөөс хамгаалж цусан хатгаа, уушигны өвчнөөс сэргийлдэг.

Бадмаараг. Улаан эрдэнэ хэмээн алдаршсан бөгөөд аливаа өвчин бүгдэд, ялангуяа сэтгэл санааны өвчнийг анагаадаг.

Очир эрдэнэ. Эрдэнийн чулуудын хаан, Очир (алмааз)
эрдэнэ нь итгэл хүч өгдөг тул эрхэмлэн дээдэлдэг. Очир алмааз нь
аянганаас хамгаалж жирэмсэн эмэгтэйг хүндрэлгүй төрүүлдэг. Бас хүнийг
тайвшруулж даруу төлөв, ухаалаг болгодог байна.

Биндэръяа. Уур хилэнг дарах увидастай. Энэ эрдэнэ нь элдэв өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх чадалтай, нүдний хараанд сайн.

Хаш. Бөөр элэгний хатгаа өвчинд тустай.

Молор. Эр хүнд цэлмэг ухаан, бүсгүй хүнд үр хүүхэд заяахыг билэгддэг. Молор эрдэнэ нь бас уур уцаар, хүсэл тачаалыг номхотгодог.

Болор. Үнэнч хайрын билэгдэл болор эрдэнэ нь царны
хордлогоос хамгаалж нүдний хараа муудахаас хамгаалдаг. Иймээс ч болор
шил зүүдэг. Усан, цагаан, утаат болороор нүдээ илбэл хараа сайжруулахаас
гадна ягаан болрыг согтох, хордохоос сэргийлдэг төдийгүй сэвхтэх,
үрчлээ тогтохоос хамгаалдаг. Хүнд сайн үйлс, саруул ухаан заяадаг.

Оюу. Усны үер, аянга цахилгааны гай гамшгаас зайлуулдаг
увьдастай. Оюу эрдэнийг өглөө бүр харж байвал нүдний харааг сайжруулж
хийморь, цог жавхланг бадраадаг мөн зүрх мэдрэлийн ажиллагаанд тустай.
Хордлого болон зүрхний халууныг арилгадаг.

Анар. Улаан өнгөтэй анарыг элэг дэлүүний өвчинд, хүрэн
анарыг хорт өвчнийг анагаахад хэрэглэхээс гадна элдэв бузар буртгаас
хамгаалж хүнд өөдрөг хүсэл тэмүүллийг бий болгодог гэлцдэг.

Хув. Нүдэнд унасан цагааныг арилгадаг. Нялх хүүхдэд
ээлтэй, хэл амнаас хамгаалдаг. Сайн нойрсуулдаг. Зарим оронд зүрхний
өвчин, цус алдахад хэрэглэхээс гадна эмэгтэйчүүд төрөх үедээ зүүвэл
хөнгөн амарждаг.

Гартаам. Хөхний хавдар, хатиг зэргийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа есөн нүд бүхий толботой гартаам саа өвчнийг амархан анагаадаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж