“Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад гаргая” хөдөлгөөн өрнөөд гурав дахь өдрөө болж байна. Нийслэлийн хэмжээнд хоёр өдрийн дотор 8000 хүн гарын үсгээ зурсан бол улсын хэмжээнд 40000 хүн гарын үсгээ зуржээ. Энэхүү хөдөлгөөнд жирийн иргэдээс эхлээд УИХ-ын гишүүд ч нэгдэж байгаа бөгөөд Сүхбаатарын талбай дээр гарын үсэг цуглуулах ажил үргэлжилж байна.
О.Сэргэлэн