Хятад юанийн хяналтыг зөөлрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Хятад юанийн хяналтыг зөөлрүүлэв

Хятад улс үндэсний мөнгөн тэмдэгтийн хяналтыг зөөллөж эхэлжээ. Хятадын Төв банкнаас тогтоосон ам.долларын эсрэг юанийн ханшийг нэг хувиар өөрчлөхөөр болсон талаар тус улсын Ардын банк мэдээлсэн байна. Үүнээс өмнө 0.5 хувиар хязгаарлаж байжээ. Хятад экспортлогчдоо дэмжихийн тулд юанийн ханшийг зохиомлоор унагаж байна гэдэг шүүмжлэлд өртөөд байсан билээ. Ялангуяа АНУ үүнийг эсэргүүцэж, хамгийн их эсэргүүцсэн орон бөгөөд тус улсын Сангийн яам Хятадын энэ алхмыг сайшаасан байна. Гэвч АНУ Хятадын валютын бодлогод шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж