Өөрөөр хэлбэл Туул голд нутагших эхний 10 минж Герман улсаас өнөөдөр
ирлээ. Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар
болсон бөгөөд нэг сарын дотор байр сав нь бэлэн болох ажээ.
Манай улсын хувьд минж нутагшуулж байсан туршлагатайн дээр энэ чиглэлээр
судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийн баг байгаа учраас хотын дарга
Г.Мөнхбаярын санаачилсан энэ ажил бодит болж буй нь энэ юм.
Төслийн багийнхан Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы
Бавари мужид очоод ирсэн бөгөөд тус муж манай улсад 10 минж бэлэглэсэн
нь ийнхүү өнөөдөр манай улсад ирж байна.
Харин үүний дараа ОХУ-аас 20 минж авчирч нутагшуулах бөгөөд эдгээр минжийг галт тэргээр авчрах ажээ.