УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Түүгээр УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнээс УИХ-ын даргад хандан тавьсан “Цагдаагийн байгууллагын ажилтнууд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах явцдаа УИХ-ын гишүүдийн халдашгүй байдалд халдсан гэх гомдлыг хэлэлцэж буй юм. Эл асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор өнөөдөр хэлэлцээд “Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй” гэж үзсэн юм. Харин энэхүү шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс зарим нэг нь эсэргүүцэж хурлын уур амьсгал ширүүхэн өрнөж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Загджав УИХ-ын дарга руу давшлан “Бид таныг УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлыг хамгаалах ёстой гэж үзэж, томилсноос биш, ийм юм болчихлоо” гэдэг яриаг тань сонсох гэж томилоогүй юм шүү хэмээн зандраад авлаа. УИХ-ын дарга харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны процессыг гишүүддээ ойлгуулахыг чармайн тайлбар хийсээр байна. Бүлгийн хуралдаан хаалттай үргэлжилж байна.
Г.Дарь