“Чикаго” цувралыг 1:1 болгов

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

“Чикаго” цувралыг 1:1 болгов

Үндэсний хоккейн лигийн плей–оффын эхний шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжлэн явагдсаар байгаа билээ. Өчигдөр нийт дөрвөн тоглолт болсноос “Чикаго Блэк Хокс”, “Финикс Койтс” багуудын тулаан хамгийн сонирхолтой нь байлаа.

Хоёр багийн эхний тоглолт нэмэлт цагт талбайн эзэн “Финикс Койтс”-ын талд шийдэгдсэн бол энэ тоглолт мөн л нэмэлт цагт ялагчаа тодрууллаа. Уг нь “Финикс” тоглолтын хоёрдугаар үеийн төгсгөлд Антони Вермэттийн оруулсан гоолоор 3:2 харьцаатай тэргүүллийг гартаа аваад байсан юм. “Чикаго”-гийн хаалгач плей-оффын тоглолт эхэлснээс хойш нийтээ 67 цохилтыг хүлээн авч, энэ гоолтой нийлээд зургаа дахь гоолоо хаалгандаа алдаж байгаа юм. Гэхдээ тоглолтын сүүлийн мөчид буюу гуравдугаар үе дуусахаас 10-аадхан секундын өмнө “Чикаго” тооны харьцааг тэнцүүлж чадсан. Брэнт Сибрүүкийн дамжуулалтаар Патрик Шарп үндсэн цаг дуусахаас ердөө зургаахан секундын өмнө тэнцээний гоолыг хийж, тоо 3:3 болсон. Ийнхүү цувралын хоёр дахь тоглолт ч мөн адил цаг сунгагдсан бөгөөд “Финикс” талбай дээрээ сүүлийн боломжоо ашиглахыг хүсч байлаа. Гэсэн ч Миккел Бёдкерийн гоол хийх 100 хувийн боломжтой цохилтыг “Чикаго”гийн хаалгач Кори Кроуфорд зогсоож, тэднийг замд том саад болсон юм. Харин “Финикс” хамгаалалтын маш том алдаа гаргаж, “Чикаго”-гийн Виктор Сталберг сэлгээгээр орж ирээд шайбыг булаан авч дамжуулалтыг Брайн Бикеллд өгсөн. Канад довтлогч ч шууд цохин гоолдсоноор тоглолтын сүүлийн хонх дуугарч 4:3 харьцаатай “Чикаго” тус тоглолтонд ялалт байгуулсаан. Ийнхүү “Финикс”-т болсон эхний хоёр тоглолт нэмэлт цаг сунгасан сонирхолтой тулаанаар өрнөсөн бол дараагийн хоёр тоглолт “Чикаго”-гийн алдарт “Юнайтед центр”-т болох болно. Одоогоор цувралын харьцаа 1:1 байна. 

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж