Ж.Нямгэрэлийн мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэгт “Би покер тоглоно гэж бодоод биедээ нэг сая 400 мянган төгрөгтэй явсан. Түүний 300-400 мянган төгрөгийг нь байрны түрээсэнд өгөөд бэлэн сая төгрөг тавиад тоглодог байсан нь үнэн” гэж мэдүүлжээ.
Б.Дашдондог нь 1961 онд төрсөн, ам бүл дөрөв, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө нь Эрүүгийн хуулийн 169.1-ээр 10 жил хорих ял сонсч тэнсэн харгалзах ялаар суллагдаж байжээ. Тэрбээр “2011 оны аравдугаар сарын 5-нд “Нархан” хотхоны нууц байранд читон бариад тоглосон нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэж мэдүүлэв. Т.Жавхлантөгсийн хувьд покер тоглоогүй, ажилладаг байсан баарандаа зээл тавьж, түүнийгээ төлөхөөр Н.Нямгэрэл ахаас мөнгө авах гэж очоод цагдаа нарт баригдсан. Хилс хэргээр ял авах гээд байгаад эмзэглэж байна” гэх зэргээр шүүх хуралдааны явцад мэдүүлж байлаа. Дээрх хэрэгт холбогдсон 14 хүний дунд хоёр эмэгтэй байсан нь Б.Булган, Б.Цэен нар. Тэд шүүх хуралдааны явцад мөрийтэй тоглоом огт тоглоогүй, харин байранд нь ирсэн гэж мэдүүлж байв.
Тэд III, IV хороололд байрлах нэгэн бильяард, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өглөө”, “Нархан” зэрэг хотхонд мөрийтэй тоглодог байсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдсон 14 хүний тав нь буюу “Өлзий наран” компанийн менежер, банк санхүүч мэргэжилтэй Я.Энхбаяр нь өмнө нь торгох, Б.Булган нь 2009 онд баривчлах, Д.Лхагваа нь мөрийтэй тоглоомын хэрэгт шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болж байжээ. Түүнчлэн Б.Дашдондог нь хорих ял эдэлж байгаад 2007 онд суллагдсан бол Батцэнгэл нь 2008 он ял эдэлж байгаад суллагдсан нэгэн юм байна.