Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.04.16/ арилжаагаар нийт 36 ХК-ийн 132.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 20 ХК-ийн 126.9 мянган ширхэг хувьцааг 72.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 5.5 мянган ширхэг хувьцааг 3.7 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 136 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20612.94 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 233.56 нэгжээр буюу 1.15 өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 974.5 тэрбум төгрөг болсон байна.
www.mse.mn