Өнгөрсөн оны долдугаар сард 77 хүний амь хөнөөсөн тэрбээр өөрийгөө цэргийн командлагч гэж үздэг гэж хэлсэн аж. Тиймээс түүнийг цэргийн шүүхээр шүүх ёстой, мөн Норвеги улсын шүүхээр хэргээ шүүлгэхгүй гэсэн гэнэ. Шүүхийн танхимд хэлж ярьж байгаагаас нь олон хүний аминд хүрсэн гэмт этгээдийн оюун ухаан эрүүл үгүйг тодруулахаар сэтгэл зүйчид сууж байгаа юм. А.Брейвикт эрүүл мэндийн үзлэг эхлээд хийсэн эмч нар түүнийг хэвийн биш гэж тодорхойлсон хэдий ч дахин үзлэгийн үеэр түүнийг эрүүл ухаантай гэж оношилсон ажээ.
А.Брейвикийг террорист халдлага үйлдсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд түүний гэм буруутай нь нотлогдвол 21 жилийн хорих ял оноох юм. Гэхдээ А.Брейвикийг нийгэмд аюултай гэж ялын хэмжээг нэмж магадгүй аж.