Бөхмөрөнд нүүрс олборлогчдыг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Бөхмөрөнд нүүрс олборлогчдыг зогсоолоо

Увс
аймгийн Бөхмөрөн сумын “Хар алтат” багийн нутаг дэвсгэр дээр нүүрс
олборлогч компаниуд үйл ажиллагаа эрхэлж, нутгийн иргэд үүнийг
эсэргүүцэж суулт зарлаад байгаа билээ. Тодруулбал, Канад-Монголын
хамтарсан хөрөнгө оруулалттай “Си Жи Би И Эм (CGBEM)”, Солонгос Монголын
хамтарсан “Хотгор шанага”, Хятадын хөрөнгө оруулалтттай “Мент Юү” зэрэг
компаниуд тус сумын нутагт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байсан 
юм.
Нутгийн иргэдийн
эсэргүүцлийн мөрөөр ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Улсын мэргэжлийн
хяналтын ерөнхий газрын эрх бүхий хүмүүсийн хамт тус сумын иргэдтэй
уулзан, үүссэн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг
авлаа. Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн тус багийн
нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа  дээрх компаниудын үйл
ажиллагааг нь зогсоожээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэр дээр ирсэн
“Баянмөрөн” хөдөлгөөнийхөн болон “Хар алтат” багийн Засаг даргын албан
хүсэлт, шаардлагуудыг эрх бүхий байгууллагуудад уламжлан зохих
дүгнэлтүүдийг гаргуулах замаар асуудалд шуурхай хандан, үүссэн нөхцөл
байдлыг малчдын  хүсэлтийн дагуу ийнхүү шийдлээ. Сумын иргэдийн эрх
ашгийг хөндсөн уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанд
орон нутгийн удирдлагууд ч хайхрамжгүй хандаж, асуудлыг улам хүндрүүлсэн
явдал гарсныг энэ уулзалтын үеэр анхааруулсан байна.

Б.СИЙЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж