
Нутгийн иргэдийн эсэргүүцлийн мөрөөр ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх бүхий хүмүүсийн хамт тус сумын иргэдтэй уулзан, үүссэн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээг авлаа. Улсын мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг үндэслэн тус багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа дээрх компаниудын үйл ажиллагааг нь зогсоожээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын нэр дээр ирсэн “Баянмөрөн” хөдөлгөөнийхөн болон “Хар алтат” багийн Засаг даргын албан хүсэлт, шаардлагуудыг эрх бүхий байгууллагуудад уламжлан зохих дүгнэлтүүдийг гаргуулах замаар асуудалд шуурхай хандан, үүссэн нөхцөл байдлыг малчдын хүсэлтийн дагуу ийнхүү шийдлээ. Сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд ч хайхрамжгүй хандаж, асуудлыг улам хүндрүүлсэн явдал гарсныг энэ уулзалтын үеэр анхааруулсан байна.
Б.СИЙЛЭН