Д.Болд: Би R&B стилиэр хувцаслах дуртай

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Д.Болд: Би R&B стилиэр хувцаслах дуртай

 “Камертон” хамтлагийн ахлагч, “В продакшн”-ы захирал Д.Болдыг “Оддын хэрэглээ” булангийнхаа ээлжит зочноор урьсан юм.

-Яг одоо та ямар хувцсаар гоёсон байна?

-Малгайтай цамц, саравчтай малгай, пүүз, жинсэн өмд, бас “Болд” гэсэн өөрийнхөө нэртэй зүүлтээр гоёсон байна даа.

-Ингэхэд та өөрийн нэртэй зүүлт, тэлээгээ хаана хийлгэсэн бэ. Үнэ өртгийн талаар сонирхож болох уу?

-Би “Болд” нэртэй тэлээ болон
зүүлтээ Америкт захиалж хийлгэсэн. Мэдээж захилгаар хийлгэсэн болохоор
нэлээд мөнгө зарцуулсан. Үнээсээ илүү надад хийц болон чанар нь их
чухал байсан л даа

-Тэгээд хийц нь таалагдсан уу?

-Таалагдалгүй яахав, би өөрөө захиалж хийлгүүлсэн юм чинь.

-Болд ер нь ямархуу стилиэр хувцаслах дуртай вэ. Өөрт чинь ямар ч стилэр хувцасласан их гоё зохисон харагддаг?

-Баярлалаа, би голдуу R&B
стилиэр хувцаслах дуртай. Чөлөөт загварыг сонирхдог гэх үү дээ. Биед
эвтэйхэн байдаг юм. Тэгээд ч энэ стилиэр хувцаслах нь надад их зохидог
юм шиг санагддаг.

-Тэлээ, цаг, зүүлт ихтэй юу?

-Би ер нь цаг, тэлээ, зүүлтээр гоёх
дуртай. Тэлээ гэхэд нэлээд хэдэн юм бий. Цагны тухайд чанартай гоё цаг
зүүхыг хүсдэг. Бас л цөөнгүй юм байгаа байх. Гэхдээ тоолж үзээгүй юм
байна шүү. Зүүлт бас олонтой. “Болд” гэсэн нэртэй зүүлтээрээ гоёхыг
чухалчилдаг. Сав л хийвэл энэ зүүлтээ зүүчихдэг юм.

-Хамгийн хайртай хувцас?

-Би бие даасан анхныхаа тоглолтод өмсч байсан нэг пиджакандаа их хайртай. Миний шүүгээнд байж л байдаг юм.

-Хэд дэх машинаа унаж байна?

-Би нэг олон машин солиогүй. “Нөхөрлөлдөө” үнэнч байхыг хүсдэг.

-Танд байгаа хамгийн үнэтэй эд?

-За байж, бодоодохьё. Өө нээрээ микрофоноо хамгийн үнэтэй эдэд тооцмоор байна.

2008 оны 4 сарын 15

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж