Росбергийн замналын анхны түрүү

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Росбергийн замналын анхны түрүү

Автоспортын хаан уралдаан “Формула-1” ангиллын 63 дахь удаагийн ДАШТ-ий гурав дахь гараа өчигдөр БНХАУ-ын Шанхай хотын автотойруулгад боллоо. 2004 оноос эхтэй Хятадын гараа олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн өрнөв. Байрлал тогтоох уралдаанд Германы “Мерседес” багийн нисгэгч Нико Росберг өнгөлж, 2008 оны дэлхийн аварга “Марларен Мерсепес”-ийн Их Британи нисэгч Льюис Хэмилтон, дэлхийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер эхний гуравт хурдалсан. Тиймээс шигшээ уралдаан автоспорт сонирхогчдын анхаарлын төвд байв. Байрлал тогтоох уралдаанд тэргүүлсэн “Мерседес” багийн хоёрдугаар нисэгч Росберг дээрх амжилтаа тохиолдлынх биш байсныг харуулж, 1:42.212 амжилтаар торгон жолоогоо өргүүлсэн. Немц эр “Макларен”, “Ред Булл”-ын тамирчиндтай ширүүн тэмцэл өрнүүлж, ялалт байгуулсан. 2006 оноос “Их хурд”-д тоосоо өргөж буй бөгөөд энэ нь түүний замналын анхны түрүү нь боллоо. Харин “давхар цохилт” хийх хүслээ энэ удаа хойшлуулсан “Мөнгөн сум”-ын их британи нисгэгч Женсон Баттон, Льюис Хэмилтон хоср, гуравдугаар байрт орж шагналын тавцанд гишгэсэн юм. Хэмилтон энэ жилийн эхний гурван гараанд бүгдэд нь гуравдугаар байрт оржээ. “макларен”-ы тамирчдын дараа “Улаанбух”-ын Себастьян Феттель, Марк Уэббэр нар ороод байгаа. Сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга Феттель Ази тивд болсон сүүлийн хоёр гараанд шагналын тавцанд гарч чадсангүй. ДАШТ-ий дөрөв дэх гараа дөрөвдүгээр сарын 22-нд Бахрайны Шахир хотын автотойрууллагад болно

Хятадын гараа:

1.    Нико Росберг /Мерседес/ 1:42.212
2.    Женсон Баттон / Макларен/ +20.6
3.    Льюис Хэмилтон /Макларен/ +26.0
4.    Марк Уэббер /Ред Булл/ +27.9
5.    Себастьян Феттель /Ред Булл/ +30.4
6.    Ромэн Грожан /Лотус-Рено/ +31.4
7.    Бруно Сенна /Уильямс/ +34.5
8.    Пастор Мальдонадо /Уильямс/ +35.5
9.    Фернандо Алонсо / Феррари/ +37.2
10.  Камүи  Кобаяши /Заубер/ +38.7

ДАШТ-ий явц:

1.    Льюис Хэмилтон /Макларен/ 45
2.    Женсон Баттон /Макларен/ 43
3.    Фернандо Алонсо /Феррари/ 37
4.    Марк Уэббер /Ред булл/ 36
5.    Себастьян Феттель /Ред булл/ 28
6.    Нико Росберг /Мерседес/ 25
7.    Серхио Перес /Заубер/ 22
8.    Кими Райкконен / Лотус-Рено/ 16
9.    Бруно Сенна /Уильямс/ 14
10.   Камүи Кобаяши /Заубер/ 9

Зохион бүтээгчдийн цом:

1.    Макларен 88
2.    Ред Булл 64
3.    Феррари 37
4.    Заубер 31
5.    Мерседес 26
6.    Лотус-Рено 24
7.    Уильямс 18
8.    Форсе Индиа 9
9.    Торо Россо 6

Б.Зүчи
“ӨДРИЙН ШУУДАН”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж