
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр тал Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын харилцаа, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.
Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улс нь Европын Холбоо, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын томоохон байгууллагуудын хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй хөгжүүлж байгаа болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.