Олимпийн музейд үзмэр гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Олимпийн музейд үзмэр гардуулав

Монголын телевизүүдийн түүхэнд олимпийн наадмыг анх удаа шууд дамжуулан үзүүлж байсан ТВ5 телевизийн хамт олон Олимпийн музейд тухайн үед хэрэглэж байсан хэрэглэл материал, камер хэрэгслээ хадгалуулахаар гардуулан өгчээ. Өмнө нь бид бичлэгээр, сураг ажигаар л үздэг байсан олимпийн наадмыг “Афин-2004″ наадмаас эхлэн ойртуулж өгсөн ТВ5 телевиз энэ зун зургаа дахь удаагаа олимпийн наадам шууд дамжуулах гэж байна. 2004 онд ТВ-5 телевиз Ариун Элладын орныг 4 хүний бүрэлдэхүүнтэй зорьж, Х.Цагаанбаатарын ялалтын гэрч, эх орондоо баярт мэдээг дуулгасан түүчээ нь болж байсан билээ.

Сонирхуулахад, Москвагийн олимпийн наадам болон тухайн үеийн спортын томоохон уралдаан тэмцээнүүдийг сурвалжилж байсан нэрт зураглаач Д.Сугаржавын хөдөлмөрийн гол хэрэгсэл камер нь олимпийн музейд хадгалагдаж байдаг юм.

Эх сурвалж: Olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж