Монголын олимпийн боксын холбооноос "Лондон-2012" олимпийн эрх авсан дөрвөн эрэгтэй боксчноо хэвлэл, мэдээллийнхэнтэй уулзуулж, бэлтгэлийн заалны үйл ажиллагааг нээх арга хэмжээг маргааш (4-р сарын 17-ны 11:00 цагаас, Спортын төв ордон дахь Боксын зааланд) зохион байгуулахаар зарлажээ. Үүний дараа боксын баг тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзах юм байна.