Аялагчид хоёр багт хуваагдан нэгдүгээр баг Ханхын боомтоор Монголд ирж, Монголын талаас, хоёрдугаар баг Оросын талаас уулын оргилд гарсан байна. Аялалд Монголын талаас АЖБСН-ийн жинхэнэ гишүүн, МУБИС-ийн аялал жуулчлалын багш Д.Батболд, тус сургуулийн САЖ-ын 4-р курсын оюутан Э.Бат-Очир, Н.Дэнсмаа нар хоёрдугаар багт багтан Оросын талаас Мөнхсарьдаг ууланд гарлаа. Уг аялал нь МУБИС-ийн БТС болон Буриадын их сургуультай хамтран зохион байгуулсан хоёр дахь томоохон аялал юм. Гуравдугаар сарын сүүл дөрөвдүгээр сарын эхэн бол Мөнхарьдаг ууланд авирахад хамгийн тохиромжтой улирал тул Оросын талаас маш олон авирагчид ууланд гарахаар үндсэн баазад ирсэн байлаа. Мөн Мөнхсарьдагийн авиралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор авирагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврагч, эмч нар үндсэн баазад ирсэн байв.Мөнхсарьдаг уулын орчим болон Эрхүү голын сав нь Түнхийн районы аялал жуулчлалын чухал бүс нутгийн нэг юм. Түнхийн район нь манай орны Ханх сумтай хил залгаа оршдог байнгын ажиллагаатай хилийн боомттой. Ханх болон Түнхийн район нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн нөөц, боломжтой бүс нутаг юм.
Оюутнууд Мөнхсарьдаг ууланд авиралт хийлээ
“Байгалийн бүсийн идэвхтэй аялал жуулчлал, өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын хүрээнд ОХУ-ын Буриадын Түнкийн районд олон улсын хамтарсан аялал, уулын авиралтыг гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Улан-Удэ-Байгал нуур-Жемчуг-Туран-Монды-Мөнх Сарьдаг чиглэлд зохион байгуулав. Аяллын зорилго нь Хөвсгөлийн уулсын ноён оргил Мөнхсарьдаг буюу Бүрэн хаан ууланд аврилт хийх байлаа.
Эх сурвалж : http://guidemongolia.com