МАН гаргасан мэдэгдэлдээ энэ үйл явдалд бид ямар ч хамаагүй гэсэн байсан. Өнөөдөр энэ нам төрийн эрхийг барьж УИХ, Засгийн газар цагдааг бүгдийг нь өөрийнхөө хүнээр дүүргэчихээд мэдэхгүй гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Хууль гууль болоод нийгмийг тэр аяар нь хавтгайрсан аллагад оруулахад бэлэн болчихсон байхад үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг гэгдээд байгаа Ерөнхийлөгч яагаад таг дуугүй байгаа юм. Одоо бид талбай дээр жагсаал хийнэ. Тэр үеэрээ бид Ц.Элбэгдоржоос та хүчний байгууллагуудад хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаач ээ гэж асууна” гэсэн юм.
Үүний дараа эмч Б.Жамбалжав “Н.Энхбаяр даргыг баривчлахаар дайрч орж ирэхэд ньтэнд байсан нэг ч хүн эсэргүүцэл үзүүлээгүй. Гэтэл хэвтээд доошоо гэж чанга хашхирсан нөхдүүд замдаа таарсан бүх хүнийг зодож, унагасан. Баривчилгааны дараа үзлэг хийлгэхэд тэнд байсан хүний 80 нь тархины доргилттой, мөн зарим иргэд хавирганы гурав дөрөвдүгээр үе хугаралтай, хамрын ухархай нь хугарсан, цээж, гуя, хөл, нуруундаа няцралттай, хөхөрч бэртсэн байсан нь эмчийн үзлэгээр тогтоогдсон. Н.Энхбаяр даргын даралт ихсээд бие муудчихсан байхад түргэний эмчээ явуулдаггүй атлаа баривчлах хорих болохоороо чуулганы автобусандаа бөөнөөрөө чихэлдээд ороод ирж байгаа нь үнэхээр хачирхалтай санагдсан” гэв.