УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан тухай хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Шинэбаяр нарын халдашгүй эрхэд халдсан тухай авч хэлэлцэх гэж буй юм. Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үедээ цагдаагийн байгууллагынхнаар хүч нэмэгдүүлж гүйцэтгэх ажиллагаа явуулсан юм. Харин энэ үед УИХ-ын нэр бүхий гишүүд хамт байсан бөгөөд энэ үед цагдаагийнхан биед нь халдсан. Тиймээс тэдгээр гишүүд бүрэн эрхэд халдсан гэдэг үндэслэлээр асуудал тавьж цаг алдалгүй шийдвэрлэж өгөхийг хүссэний дагуу ийнхүү УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах болж байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж