МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байна

Долоо хоног бүрийн даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийдэг ч энэ удаад МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байна. Энэ нь тус бүлгийн найман гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах төсөл мэдүүлсэнтэй холбоотой гэж үзэх хэсэг байна.

УИХ-ын гишүүн Ч.Улааны тайлбарласнаар бол ямар ч байсан сайд Ц.Нямдоржийг огцруулах саналаа нэр бүхий гишүүд эхний ээлжинд намын удирдлагууддаа мэдэгдсэн байна. Тэднийг энэхүү саналаа хэлэх үед нь Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, Шадар сайд М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар байсан аж. Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдлийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлаа тавьж байгаагаа онцолсон. Удирдлагуудын хувьд асуудалд зэмлэсэн хийгээд дэмжсэн өнгө аясын аль алийг илэрхийлээгүй” гэж хэлж буй юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж