Хуан Монако оны хоёр дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Хуан Монако оны хоёр дахь түрүүгээ авлаа

1910 онд анх зохион байгуулагдаж байсан эрэгтэй теннисчдийн Америкийн шороон талбайн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Аргентиний Хуан Монако, Америкийн Жон Иснер нар тоглосон. Шинэ зохион байгуулалтад ороод 44 дэх удаагийн тэмцээнд аваргын төлөө шалгарсан хоёр теннисчний тулаан гурван сет үргэлжилсэн байна. Өмнөх гурван удаагийн тулаанд бүгдэд нь хожигдоод байсан Хуан Монако энэ удаад өрсөлдөгчийнхөө хоёр давуулалтыг оноо болгон, 6:2-ын харьцаатай хожиж, давуу байдлыг олж авсан ч дараагийн сетэд зохион байгуулагч орны теннисчин тоглолтоо олж 6:3-аар хожин, сетийн харьцааг тэнцүүлжээ. Шийдвэрлэх сетэд Монако гурван брейк пойнт хамгаалж, улмаар 6:3-аар хожсоноор хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолтын ялагч болж, тэмцээний аваргаар тодорлоо. Ингэснээр 28 настай аргентин теннисчин шагналын 79 мянган ам.доллар, мөн чансаагаа 250 оноогоор ахиулж, дэлхийн чансааны 16-д бичигдэх боллоо. Жон Иснерийн хувьд дэлхийн чансааны есдүгээр байр руу ахиж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж