Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан явдлыг Өмнөговийн ард иргэд төдийлөн мэдээгүй байна. Өмнөговь аймгийн МАХН-ын дарга Ж.Мөнххүрэл бидэнд ирүүлсэн мэдээндээ “Өмнөговь аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийд танигдсан газар. Гэвч аймгийн төв Даланзадгад сумын иргэд өнөөдөр гэрэл цахилгаангүй улмаас Н.Энхбаяр даргыг баривчилсан явдлыг төдийлөн үзэж чадахгүй байна. Өмнөговь аймаг одоогийн байдлаар гэрэл цахилгаан байхгүй, мөн улсын бүх телевизийн сувгийг хаачихсан, мэдээлэл авч чадахгүй байгаа тул ард иргэд маш их бухимдалтай байна. Телевизүүдийн сувгаас гадна интернэтийн сүлжээ ч байхгүй байна. Гэхдээ манай аймгийн иргэд гишүүд дэмжигчид энэхүү хууль бус баривчилгааг зэмлэн буруушааж байна” гэв.
Эх сурвалж: www.oronnutag.mn