“Н.Энхбаярыг ард түмний батлан даалтад авъя” хөдөлгөөнийхөн гурав дахь өдрөө Сүхбаатарын талбайд ажиллаж, иргэдээс гарын үсэг цуглуулсаар байна. Одоогоор тус хөдөлгөөнийхөн 8000 орчим иргэний гарын үсэг цуглуулаад байгаа гэнэ. Харин өнөөдөр гарын үсэг цуглуулах ажиллагаанд орон нутгаас ирсэн тус намын дэмжигч иргэд болон хөдөлгөөнийхөн өргөнөөр оролцож байгаа гэв. Одоогоор Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулах ажиллагаа үргэлжилж байна. Тэд иргэдээс цуглуулсан гарын үсгийг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлэхээ мэдэгдээд буй билээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША