Цуутай Гайд-Паркт Чингис хааны хөшөө нээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Цуутай Гайд-Паркт Чингис хааны хөшөө нээгдэв

Ирэх тавдугаар сард болох “Нүүдэлчдийн хорвоо” нэртэй үзэсгэлэнг угтан Лондон хотноо Чингис хааны хөшөөг нээсэн байна. Хөшөөг Буриадын барималч Даш Намдаковын зураг төслөөр хийсэн ба зохиогч нь хөшөөг эцэг өвгөдийн сүнс бүтээсэн гэж хэлж байгаа ажээ.

Чингис хааны үеийн морьт цэргийнхэн нээлтийн ажиллагаанд оролцох ёстой байсан ч Лондон хотын захиргаа зөвшөөрөөгүй гэнэ. Тодруулбал морьд хөдлөхгүй зогсох ёстой байж гэнэ. Хөшөөг бүтээгч нь Чингисийн үр сад бөгөөд их хааныг шүтэн бишрэгч.

Чингисийн хүрэл хөшөөг тэнгэрээс Нэгдсэн вант улсад буун ирж буйгаар дүрсэлсэн байна. Британичуудын аз таарахад жинхэнэ Чингис хаан Лондон хүрээгүй билээ. Даш Намдаковын хүрэл жанжин Вант улсын нийслэлд энхийн элч болон хамгийн сайхан байр буюу Гайд-Паркийн булангийн Боржин хаалганы дэргэд “тухлах” болов. Барималд зэр зэвсэг байхгүй. Морьтон бурханы шашны лам шиг дотоодын бясалгалдаа орон ертөнцийг ивгээн бодож буй дүртэй.  “Би түүхэн хүн гэдгээсээ илүү туульсийн баатар  гэсэн шинж төрхийг шингээсэн. Би Чингис хааны хөргийг бүтээх гэсэнгүй. Түүний тухай бичсэн ном баримтууд нь янз бүрийн хүний талаар өгүүлсэн мэт санагддаг” гэж Намдаков ярьж байна.

 Тэрээр том Сергей Бодровын “Монгол” киноны зураачаар ажиллаж байв. Дашийг хоёр жилийн өмнө Букингемийн ордонд хатан хааны нөхөр Эдинбургийн герцог уриагүй бол уг хөшөө Лондонд “мэндлэхгүй” байж. Англичуудад барималчийн стиль ихээхэн таалагдсан учир түүнд уг бүтээлийг хийх санал тавьжээ. Тэрээр хөшөөгөө Их Британид биш Италид хийсэн гэнэ. Лондонд болсон Чингисийн хөшөөний нээлтэд Монголын Боловсрол, шинжлэх ухааны сайд ирсэн байв.

Өөрийн бүтээлдээ тэрээр буддын ёсны тайван зангаар ханддаг. Тэрээр бөөд итгэдэг аж. Бөө нь баримлыг өвгөд дээдсийн сүнс Дашийн гараар бүтээлгэж байна гэж хэлжээ. Бурхны шашны лам нар хөшөөнд хийх шоглыг надад дамжуулан өгсөн учир хөшөө хөндий биш гэж Даш ярив. Чингис хааны хөшөөг Лондон хотноо жил орчим байрлуулаад өөр оронд шилжүүлнэ гэв, эрт дээр цагт жинхэнэ монголчууд байлдан дагуулж явсан шигээр…

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж