“Чөлөөт бөх” сэтгүүлийн шинэ дугаар гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

“Чөлөөт бөх” сэтгүүлийн шинэ дугаар гарчээ

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн оноос эхлэн улирал бүр гаргаж буй “Чөлөөт бөх” сэтгүүлийн энэ оны анхны дугаар хэвлэгджээ. Энэ дугаарт нийтлэгдсэн МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болдын ярилцлагад тус холбооноос олимпийн жилд тавьж байгаа зорилтын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Түүнчлэн Ардын багш Ч.Дамдиншаравын 3 олимпийн наадамд оролцож байсан дурсамж, Баянгол дүүргийн чөлөөт бөхийн 73 дугаар дунд сургуулиас хийсэн сурвалжлага, энэ оны дотоод, гадаад тэмцээний хуваарь, Лондон-201” Зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээний хуваарийг хэвлэсэн байна.

Мөн өнгөрсөн онд тэмдэглэсэн Монгол улсад чөлөөт бөхийн спорт үүсч хөгжсөний 50 жилийн ойн ёслолын ажиллагаа, “Mongolia Open 2012” олон улсын тэмцээний тухай сурвалжлага, он гараад манай бөхчүүдийн гадаадад болсон тэмцээнд хэрхэн оролцсон тухай мэдээлэл, БНСУ-ын Гуми хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний дүн, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүвшин, олон улсын хэмжээний мастер Э.Цэвэгмид нартай хийсэн ярилцлага, ахмад шүүгч агсан Н.Сувидийн тухай дурсамж, сарын шилдэг бөхчүүд, МЧБХ-ны “Ялалт” одон зэрэг олон сонирхолтой нийтлэл гарсан байна.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж