www.khugsuu.com монгол соёлыг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

www.khugsuu.com монгол соёлыг сурталчилна

“Хөгсүү” язгуур урлагийн  чуулга нь  мартагдах дөхсөн ардын язгуур урлагаа  хадгалан хамгаалах, залуу хойч  үедээ өвлүүлэх, эргэлтэнд оруулах, дэлхий нийтэд сурталчлах  үндсэн зорилготоор анх 2010 оны арваннэгдүгээр сарын 14-нд байгуулагджээ. Энэ зорилгын хүрээнд нэг жилийн хугацаанд Монголын 12 аймгийн 67 сумаар явж үнэ төлбөргүй аялан тоглолт хийж, шинэ өв тээгч нарыг олох, олон нийтэд ардын язгуур урлагаа сурталчлах ажлыг хийж иржээ. Тус чуулгын тоглолтод Юнескогийн Дэлхийн соёлын үнэт өвд Монголоос бүртгэгдсэн ардын язгуурын долоон төрөл болох Морин хуур, Цуур, Бие биелгээ, Уртын дуу, Тууль, Хөөмий, Казак биелгээ “Анчин бүргэд” зэргээс гадна товшуур, доомбор, икэл, лимбэ, шанз, ятга, ясан болон чулуун хөгжим, нуман хуур, төмөр хуур, чашга хөгжмүүд, ардын болон магтаар дуу, ардын хошин яриа, алтайн магтаал, ардын харилцаа дуу, бөлбөө, дуут бүжиг, шүлэг, бөөгийн үзүүлбэр тоглодог язгуур өв тээгчид байдгаараа бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд болон бусад хамтлагуудаас давуу юм. Мөн тус чуулгын дэргэд 

Монголынхоо өв соёлыг хадгалан хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэх, өв санг бүрдүүлэх, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Дэлхийн түгээмэл хэрэглэгддэг 9 хэл дээр үзэж болох сайт нээгдлээ. Сайтыг “www.khugsuu.com” хаягаар орж сонирхож болох ажээ.

Энэхүү сайтад зөвхөн язгуур урлаг биш Монголын ахуй амьдрал, өв соёл, түүх, хувцас хэрэглэл, дэлхийн өв соёл гээд олон зүйлийн тухай ойлголт авахаас гадан гэрэл зургууд, бичлэгүүд үзэж,  Монгол өв соёлоороо бахархах, суралцахад хэрэгтэй болох юм байна.

                                                                                                                                        Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж