Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардал нэмэгджээ

Оюутолгой төслийн хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны хаалтын ханш өнгөрсөн баасан гаригт Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр 12.79 ам.доллар байсан нь өмнөх өдрийнхөөс  6.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Өнгөрсөн оны хоёрдугаар сард нэгж хувьцаа нь 28 ам.долларт хүрч байсан “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш тасралтгүй буурсаар байгаа юм.

“Айвенхоу Майнз” компани 66 хувийг нь эзэмшдэг Оюутолгой төсөл тус компанийн мөнгийг шавхаж байгаа бөгөөд одоогийн байдлаар төсөлд нийт таван тэрбум орчим ам.доллар зарцуулаад байна гэжээ. Гэвч эдийн засагчдын таамаглаж буйгаар анх 9.5 тэрбум ам.доллараар төсөвлөж байсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын зардал 13.2 тэрбум болж өсөх тооцоо гарчээ. Хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх тухай дээрх мэдээ зөвхөн “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” төдийгүй хувьцаа эзэмшигчдийн санааг зовоож байгаа гэнэ. 73 хувийн гүйцэтгэлтэй Оюутолгой төсөл дээр хамгийн ачаалалтай үед 14,000 гаруй ажилчин ажиллаж буй тооцоо гарчээ. Ашиглалтын хугацаа нь 60 жил гэж тооцоолж буй Оюутолгой төслийн 66 хувийг “Айвенхоу Майнз” эзэмшдэг боловч тус компанийн хяналтын хувьцаа уул уурхайн аварга “Рио Тинто”-гийн эзэмшилд байдаг билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж