Хамгийн том нарны төхөөрөмжийг ашиглалтад оруулав

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Хамгийн том нарны төхөөрөмжийг ашиглалтад оруулав

Саудын Араб дэлхийн хамгийн том нарны эрчим хүч ашиглах байгууламжийг ашиглалтад орууллаа. “Middle East Online” мэдээлснээр Австрийн компаниудын байгуулсан уг байгууламж нь GREENoneTEC ба AEE Intec нэртэй “ногоон” эрчим хүч үйлдвэрлэх гэнэ.

Өнгөрсөн оны дунд үеэс төхөөрөмжүүдийн туршилт явагдаж, хэд хэдэн удаа станцыг ажиллуулж үзсэн нь амжилттай болов. Станц нь усыг халаан халуун усаар нийслэлийн Эр-Риядын их сургууль (Riyad’s Princess Noura Bint Abdulrahman University)-ийн эрчим хүчийг хангах гэнэ.

Станц нь элсэн шуурганаас хамгаалагдах орчин цагийн системтэй, нарны зайнууд нь 36 мянган шоо метр  талбайг эзэлж байна. Төслийн зардал 4,7 сая ам.доллар болжээ. Саудын Араб ойрын 20 жилийн дотор нарны эрчим хүчний томоохон экспортлогч болох магадлалтай гэж Green Prophet тэмдэглэсэн байна.

Дөрөвдүгээр сарын дундуур Кагошима мужид нарны эрчим хүчний станц байгуулах тухай Япон зарласан. Уг станцын хүчин чадал нь 70 мегаватт. “Nur Energie” компани 2016 онд Тунисийн Сахарын цөлд хоёр гигаваттын хүчтэй нарны цахилгаан станц барина. Станц нь Европын 700 мянган байр байшинг цахилгаанаар хангах гэнэ. Ийм томоохон станцуудын тоонд Калифорнийн Айвенпахын байгууламж багтана. Уг станцын дээд хүчин чадал нь 392 мегаватт болох ёстой. Станцыг барих ажлыг өнгөрсөн жил эхлүүлсэн бөгөөд ирэх жил дуусгах ёстой байсан ч нутгийн ховор амьтан цөлийн яст мэлхийг мөхлөөс хамгаалах үүднээс ажил хойшлогдсон юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж