Ятгын хатан хаан хэмээн нэрлэгддэг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ удаан хүлээлгэсэн бие даасан тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. “Бөртэ” хамтлагийн хөгжимчин Ч.Мөнх-Эрдэнэ энэ сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд бие даасан тоглолтоо хийхээр товлолоо. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Түүнийг ятга хөгжмийг ёстой л “уйлуулдаг” гэдгийг Монголд төдийгүй Европын орнуудад үнэлж, “Азийн ятгын хатан хаан” хэмээн өргөмжилдөг. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж, ардын урлагийг сурталчилж яваа “Бөртэ” хамтлагийг нөхрийн хамт 2000 онд байгуулсан юм.
Түүнийг бие даасан тоглолтод дэлхийн төдийгүй үндэсний сонгодог хөгжмүүд эгшиглэх юм. Ятга хөгжмөөр дэлхийн сонгодог хөгжмийг хэрхэн эгшиглэхийг мэдрэхийг хүсвэл энэ сарын 28, 29-нд Тусгаар тогтнолын ордонд болох ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтод саатаарай. Сонирхуулахад, түүний тоглолт өдөр 15.00 цагт болох ажээ.
М.Дөл