Залуучууд ардчиллын үнэт зүйлд нэгдсэний дээр нийгэмд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, шударга ёс, тэгш эрх зэрэг ардчиллын үнэт зүйлс алдагдаж, авилгал хээл хахууль зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд их байгааг шүүмжилж ярилцсан юм.
Хэнтий аймагт болсон арга хэмжээнд АЗХ-ны Удирдлагын зөвлөлийн гишүүн, Хэнтий аймгийн АЗХ-ны дарга М.Хүдэрбаатар оролцсон бөгөөд “Ардчиллын үнэт зүйлст залуус нэгдэж байна” аяны үйл ажиллагаа Хэнтий аймгийн Дадал, Баян-Овоо сумдад үргэлжлэх юм байна.
Сүхбаатар аймгийн АЗХ нь “Есөн үнэт зүйл”-д нэгдэж буйгаа чуулганы үеэр илэрхийлж, өөрсдийн тодорхойлсон салбарт уриалга гаргаж, залуучуудаа нэгдэн ажиллахыг уриалсан юм. Энэхүү “Есөн үнэт зүйл” нь Сүхбаатар аймгийн АЗХ-ны цаашид баримталж ажиллах ерөнхий ажлын төлөвлөгөө байх гэнэ.
Багахангай дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны зохион байгуулсан үнэт зүйлсийн аяны хүрээнд АЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Баатархүү, Нийслэлийн болон Налайх дүүргийн АЗХ-ны удирдлагууд намынхаа залуучуудтай санал бодлоо солилцсон юм.
Ийнхүү ардчиллын үнэт зүйлсийн аянд оролцсон залуучууд Ардчилал, хүний эрх, эрх чөлөө шудрага ёсны төлөө тууштай байж, үнэт зүйлсийн төлөө нэгдэж байхаа илэрхийллээ.