Торнадо салхинд таван хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.16-нд нийтлэгдсэн

Торнадо салхинд таван хүн амиа алджээ

АНУ-ын Оклахома мужид хүчтэй торнадо салхинд ням гаригт таван хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байсан  талаар ВВС мэдээлэв. Мөн нэг хүүхэд сураггүй болсон гэжээ. Үүр цайх үеэр салхи болох тухай дохио дуугарсан хэдий ч хүмүүс унтаж байсан учир сонсоогүй ажээ. Хүчтэй салхи их хэмжээний эвдрэл сүйдэл дагуулж, 29 хүн гэмтэж бэртсэн байна. АНУ-ын Үндэсний цаг агаарын албанаас ням гаригийн өглөө хүмүүсийг унтаж байх үеэр торнадо салхи дэгдэж магадгүйг анхааруулсан бөгөөд иргэд, оршин суугчид шөнө байсан учир хүмүүс урьдчилан сэргийлэх мэдээг сонсоогүй байх гэжээ.

Одоо аврах багийнхан байшингийн нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа явуулж байна. Салхи гарах үеэр мод булгарч унасан бөгөөд шугам гэмтсэнээс  цахилгаан тасраад байгаа юм.

Түүнчлэн Канзас, Айова болон Небраска мужуудад хүчтэй салхи болсон талаар мэдээлсэн байна. Айова мужийн Турман хотын оршин суугчид хотоо орхиод байгаа бөгөөд одоо Висконсон болон Миннесот мужуудад салхи гарч магадгүй байгаа талаар Үндэсний цаг агаарын алба анхааруулаад байгаа юм.

Торнадо салхи хавар эхлэх үед АНУ-ын баруун эрэг хавьд ихээр салхилдаг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард хүчтэй салхинд 40 орчим хүн гэмтэж бэртсэн гэнэ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж